Реферат
|
Сэдэв : Жон Локк
Агуулга :
1. Жон Локк түүний
намтар
2. Жон Локк түүний онтологи хандлага буюу материализм
3. Жон Локк түүний улс төрийн үзэл баримтлал
4. Жон Локк Танин мэдэхүйн онол ба эмпирик хандлага
Оршил
Философийн хичээлийн үзэж судалсны үр дүнд өөрийн гэсэн сэтгэлгээний
онцлогыг хэвшүүлж, мөн философийн түүхэн хөгжил, онцлох сэтгэлгээ, түүхэн
зүтгэлтэн буюу эрдэмтдийг судалдаг. Тэр дундаа энэхүү рефратанд XVII-XVIII зууны Английн хөрөнгөтний хоёр дахь хувьсгал ба шинэ
залуу хөрөнгөтний хуучин хүнд суртал түшмэд нарын хоорондын эвлэлээр төгсгөл
болсон хувьсгалд гар бие оролцож тухайн асуудлыг улс төр гүн ухааны үүднээс
тайлбарлан судалсан, соён гэгээрүүлэгч сэтгэлгээний философийн үеийн нэрт
төлөөлөгч Жон Локк эрдэмтний намтар, философийн түүхэнд үлдээсэн нэр томъёо үзэл
баримтлал мөн түүний баталгаа зэргийг агуулахад оршино.
.
Жон Локк түүний намтар
Жон Локк нь улс төрийн орчин үеийн баримтлал буюу либрализмын
үндэслэгч, танин мэдэхүйн, онолын
эмпирик хандлагын нотолгоо зэргээр дэлхий дахинаа алдаршсан английн гүн
ухаантан юм[1].
Тэрээр 1632 онд Английн нэгэн жижиг газрын эзний гэрт төрсөн бөгөөд ахлах
сугуульдаа үеийн хүүхдүүдээс гоц онц сурдаг байсан бөгөөд оксфордын их
сургуульд анагаах ухааны чиглэлээр тэтэглэгтэй суралцаж магистрийн зэрэг
хамгаалан, тэндээ багшилж байгаад дараа
нь гэрийн эмчээр ажиллах болсон.
1667 оноос Гиссенд, Декард нарын нөлөөгөөр философи сонирхох болсон бөгөөд түүний философид оруулсан хувь
нэмэр тод томруунаар үлдсэн билээ. Түүний философын танин мэдэхүйн онолын
“хүний оюун ухааны тухай туршлага ” хэмээх бүтээлдээ төрөлхийн санааг үгүйсгээд
хүн төрөхдөө “шинэхэн цаас лугаа адил” хэмээн үзсэн нь эмпиристүүдийн нэг
болохыг баталсан юм.
1689 онд “Төрийн засаглалын тухай хоёр шастир ” хэмээх бүтээлээ туурвисан
бөгөөд энэхүү бүтээлдээ төрийн засаглал, хүний эрх, эрх чөлөө, өмч болон хүн,
нийгмийн харилцаатай холбоотой олон асуудлыг судалсан билээ. Амиа үзэх бодлыг
ардчилсан үзэлтэй холбон тайлбарласан бөгөөд энэ нь либерлизмын онолын гол
чухал зарчмыг үндэслэгч гэж зүй ёсоор тооцогдход хүргэсэн.
Түүнийг зарим эх сурвалжид маш азтай нэгэн гэж дурьдсан байдаг. Тэрээр 35
настайдаа тухайн үеийн нэрт философич Шефтсбери гүн гэгдэх лорд Энтони Эшли
Куперийн гэрийн эмчээр ажиллахын хажуугаар ач хүүг нь хүмүүжүүлэх болсон. Энэ
нь түүний амьдралд маш сайнаар нөлөөлсөн бөгөөд хожим Английн лодканцлер болсон
Шефтсберийн дэмжлэгтэйгээр төрийн дээд алба хаших болсон. Дараа нь лордын улс
төрийн дайснууд хүчирхэгжих үед ивээн тэтгэгчдийн хамтаар Холланд руу цагаачлан
гарч тэндээ зургаан жил суурьшсан байна.
1688 оны хэмжээгүй эрхэт хаант төрийг буулган үндсэн хуульт хаант ёсоор
солисон хувьсагалын дараагаар эх нутагтаа иргэн ирээд өөрийн бүтээлээ ар араас
нь туурьван гаргасан байдаг. Учир нь түүний дэмжиж байсан засаг төрийн эрх
барих болсон бөгөөд энэ нь түүниы давуу тал болон хувирсан байдаг.
Тэрээр 1704 онд уушигний хатгалгаа өвчний улмаас нас барсан бөгөөд түүний өвчний шалтгаан нь
Холланд руу дөрвөж байх үед үүссэн хэмээн үздэг.
Жон Локк түүний онтологи хандлага буюу материализм
Жон Локк нь материализм хандлагатай хүн байсан бөгөөд энэ хандлага нь
түүний танин мэдэхүйн онолд тод томруунаар тусгагдсан байдаг.
Материализм гэж латин хэлнээ(materialis буюу бодожсон) гэсэн үгнээс гаралтай үг юм. Материализмыг орчин ертөнц
бодитой оршин байгаад хүмүүс аяандаа итэгдэг болсон материализм, жрсгал ухааны
үүднээс гүнзгийрүүлэн хөгжүүлсэн материализм гэж хоёр ангилна[2].
Материализмын гол санаа нь матер буюу материаллаг биет зүйл анхдагч гэж
үздэг ба оюун санааны зүйл хоёрдогч гэж үзсэн байдаг. Мөн ухамсар гэх ойлголт материйн
бүтээгдэхүүн бөгөөд гадаад ертөнцийн тусгал хэмээн үзсэн байдаг. Ингэснээрээ
байгалийг танин мэдэх бололцоотой хэмээн үздэг байна.
Материализм нь тусгай шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэг,
зөвхөн онолын түвшинд яригдалгүй практик дадлагын хүрээнд явагдах чиг хандлагад
эергээр нөлөөлж чадсан билээ.
Эртний материализм нь ертөнцийн материаллаг чанарыг мөн хүний ухамсраас
хараат бус оршин байдгийг хүлээн зөвшөөрдөг мөн үлгэр домгийн шинж орших бөгөөд
эртний материализмын ойлголт дээр үндэслээд атомын бүтцийг тогтоосон гэж үздэг.
Жон Локк мөн түүний өмнөх болон хойд үеээс материализм хүчээ авч эхэлсэн
буюу механик математиктай хөл нийлүүлэн, механик шинжтэй болсон бөгөөд
байгалийн сүүлчийн элементийг амьгүй чанаргүй гэж үзсэн.
Тэрээр материалист үзлийг өөрийн танин мэдхүйн онолдоо тулгуурлан ашгилсан
бөгөөд хүний мэдлэг туршлагаас үүсэлтэй хэмээн үзсэн байдаг. Жон Локкын үзлээр
“Материалаас ухамсар оюун ухаан гээд бүхий л зүйлийн
үндэс суурь нь матери” хэмээн үздэг.
Жон Локк түүний улс төрийн үзэл баримтлал
Жон Локк нь либерализмын үндэслэгч хэмээн тооцогддог бөгөөд тэрээр төрийн
засаглал, хүний эрх, эрх чөлөө, өмч болон хүн, нийгмийн харилцаатай холбоотой
олон асуудлыг судлан үнэлэлт дүгнэлт шүүмжлэл сургаал бүтээлээ гаргасан билээ.
Тэрээр төрийн үүслийг жам ёсны байдалд
хүмүүс хоорондоо эвтэй найртай байх боломжтой хэмээн үзээд “Ард түмэн
зөвшилцсөний үндсэн дээр төрийг байгуулсан” гэж үзсэн.
Төр гэдэг нь “Ялтнуудыг шийтгэх, тэдний хоорондын мөргөлдөөнийг зохицуулах,
шүүх шатны байгууллагыг байгуулах ба нийтээр дагаж мөрдөх хуулийг бий болгох
түүний эвээл дор нэг зорилготойгоор нэгддэг хүмүүсийн цогц “[3]
хэмээн тодорхойлсон.
Жон Локк нь төрийн онцлогийг тодорхойлохдоо: Төр бол хүмүүсийн гэр бүл аж
ахуй нэгж бүхий байгуулгуудаас ялгаатай. Энэ ялгаа нь засаглалыг хэрэгжүүлэхдээ
олон нийтийн ашиг тусын тулд хууль тогтоол гаргах, өмчийг хамгаалах, хууль
биелүүлэх зорилгоор хүч хэрэглэх, төрийг гадны нөлөөнөөс хамгаалах зэрэг
үүргүүдийг гүйцэтгэдэг. Төр үүссэнээр хүмххүс өөрсдийн зарим эрхийг төрд
даатгаж ирсэн бөгөөд энэ нь хэлэлцээр цаашдаа үндсэн хууль болон төлөвшхөд
хүргэсэн. Төр нь хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, эрх ашиг, эрх чөлөөг
хэрэгжүүлэн хамгаалах зорилготой.
Тэрээр төрийн эрх мэдлийг тодорхойлохдоо: Нийгмийн зүгээс түүнд хэрэглэсэн
үүрэг зарчмыг хэрэгжүүлэхэд л шаардлагатай хамгийн бага эрх мэдэл байх бөгөөд
үүнээс илүү эрх мэдэл төрд байх ёсгүй хэмээн үзжээ. Мөн төр нь зөвхөн арбитрийн
үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзээд төргүйгээр хүмүүс зарим зүйлсийг илүү сайн
хийдэг гэсэн байна.
Жон Локк нь ( Би төр
гэдэг үгийн дор ардчилсан буюу өөрямар нэгэн засаглалыг биш аливаа нэг бие
даасан бүлэглэл улс ) гэж
ойлгодог хэмээн “Төрийн засаглалын тухай хоёр шастир ” номондоо тэмдгэлжээ.
Түүний засаглалын талаарх үзэлбаримтлал
маш гүн гүнзгий бөгөөд засаглалын эрх мэдлийг гурван төрөлд хуваан авч
үзсэн байна.
1. Хууль тогтоох засаглал буюу парламент
2. Шүүх арми гэсэн гол бүтэц бүхий гүйцэтгэх засаглал
3. Хаан болон сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглал
Эдгээр гурван эрх бүхий гурван улс төрийн байгууллага нь хоорондоо харилцан
уялдаатай ажилладаг боловч харилцан үл хамаарах субъегтүүд гэж үзсэн байна.
Жон Локк Танин мэдэхүйн онол ба эмпирик хандлага
Жон Локк нь эмпирик хандлагын төлөөлөгчдийн нэг бөгөөд хүний танин мэдэх
үйл явц нь хүний мэдэрхүйгээр дамжин мэдлэг бий болдог хэмээн үзээд төрөлхийн
санааг тод томруунаар эсэргүүцэгч байсан юм.
Эмпирик онол нь мэдрэхүйн туршлагаас мэдлэг гарган авахыг хичээдэг. Жон
Локк нь “Хүний оюун ухааны тухай туршлага” хэмээх зохиолдоо мэдлэгийн мэдрэхүйн
туршлагыг нэр томъёогоор тодорхойлох оролдлого хийсэн. Хүний оюун ухаан
төрөхдөө шинэхэн цаас адил байдаг хэмээн үзээд танин мэдэх процессийг нэгийг нь
хуран мэдрэхүй (сенсор), нөгөөг нь өөрийн ажиглалт буюу(рефлекс) гэж үзсэн[4].
Мөн мэдрэхүйн үзэл санааг
анхдагчболон хоёрдогч хэмээн ангилсан байдаг. Анхдагч үзэл санаа гэдэг нь
бидний туршлагаас хуран мэдрэхүйн объегтууд өөрсдөө хамаардаг элементүүд байдаг
бол, хоёрдогч үзэл санаа нь өөрийн анхдагч чанараар бидэнд янз бүрийн сэтгэгдэл
төрүүлдэг “хүчнээс” өөр уг тохирох юм чухамдаа үгүй гэж үзжээ.
Хэмжээ хэлбэр харагдаж буй объегтууд нь анхдагч чанар байдаг бол өнгө бол
бидний оюун ухаанд үйлчилж буй хүчний нөлөө хэмээн үзээд аливаа объегт угтаа
өнгөгүй байдаг гэж тайлбарласан байна.
Энгийн үзэл санаа: Энгийн үзэл санаа гэдэг нь өөр ямар нэг элементээс
бүрдүүлж болзошгүй үзэл санаа байдаг. Тэр нь аливаа зүйлийн амт, үнэр, халуун
хүйтний мэдрэмж зэрэг багтах ба чихрийн амт, сарнайн амт, сараанын цагаан өнгө
мөсний хүйтнийг хуран мэдрэх зэрэг үйл явц хамаарна.
Жон Локкийн үзэл санаагаар бол
өнгөрсөн үеийн философчдийн үзэл санаа хэрэв туршиж мэдэрч үзээгүй бол хий
хоосон утгагүй үзэл хэмээн бодоход хүргэсэн ба өөрийн үзлийг баталхын тулд
зарим зүйлсийг үгүйсгэж эхэлсэн. Мөн өөрийн үзлийг баталхын тулд зарим нэг
хуурмаг шинж бүхий зүйлийг оролцуулах
болсон.
Дүгнэлт
Жон Локк гэх философийн нэрт төлөөлөгч нь эмч, улс төрч, философич, эдийн
засагч гэх мэт таш олон мэргэжлийг эзэмшсэн нэгэн ба цаг хугацааны явцад
философид татагдан өөрийн гэсэн онол сургаал үзэл суртлыг 30 гаруй номондоо тусгасан байдаг. Танин мэдэхүйн онолын
үүднээс эмпиризм хандлагын үзэл баримтлал, улс төрийн философийн үүднээс
либрализмын үндэслэл, ахуйн тухай философийн онтологи хандлагаас материализмыг
баримтлагч гээд маш олон салбарт өөрийгөө үлдээж чадсан нэгэн юм.
Түүний танин мэдэхүйн үзэл буюу эмпиризм мэдлэгийн үүслийн тухай мэдлэг юун
дээр үндэслэн бие болдог тухай мөн мэдлэг нь зөвхөн туршлага дээр үндсэлдэг
тухай батлахыг хичээсэн.
Миний хувьд Жон Локкын үзэл баримтлал зарим нэг талаар үнэн боловч зарим талаар арай л хэтрүүлсэн мэт
санагддаг. Түүний үзэл одоогийн үзэл зарим нэг онолын үндэслэл болсон бөгөөд
ардчилалыг үндэслэгч, сэтгэлгээний хувьд төрөлхийн үзэл санааг ноцтой
эсэргүүцэн, үзэл санаа ухамсар нь хүнд яваандаа бий болдог гэх санаа нь
төрөлхийн хэл, ухамсрын өсөлт хөгжилтийн талаар санаа, туршилт онолын үндсэн
эхсуурь нь байсан.
Тэрээр тухайн цаг үеийн нэрт эрдэмтэн байсан бөгөөд өөрийн амьдарлын цаг
хугаанд дэлхийд нэрээ үлдээж чадсан нэгэн билээ.
Ном зүй :
·
Ц.Батбаяр
“Сэтгэлгээний түүхийн соёл” , УБ хот, 2014 он.
·
Г.Лувсанцэрэн
“философийн толь”, УБ хот, 1990 он.
·
Д.И.Данелинко
“Философийг эхлэн суралцах бичиг”, УБ хот, 1970 он.
·
Гүн
ухаан, УБ хот, 1999 он.
·
Г.Аюурзана“2х2=6 буюу Суут 60 н сэтгэгч”, УБ хот, 2014 он.
[1] “Гүн ухаан”,УБ хот ,1999 он, 280 тал.
[2] Д.И.Даниленко “Философийнэхлэн суралцах
бичиг”,УБ хот, 1970 он, 157 тал
[4] Г.Лувсан “Философийн толь”, УБ , 1990 он ,
512 тал.
зарим нэг бие даалтнаасаа хуваалцъя
ReplyDelete